Хөл хориог 1 шат сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэжээ

16101844695ff977158f2a8

УОК-ын ажлын хэсэг өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар ирэх даваа гариг буюу энэ сарын 11-нээс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр зарим ААН-үүдийн үүд хаалгыг нээхээр болжээ. Энэ талаар НОК 19.00 цагаас мэдээлэл хийнэ. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж Шадар сайд мэдээлжээ.


URL: