УКРАИНЫ ФРОНТ: Артемовск мужид ширүүн тулаан өрнөж байна

167180369863a5b3325869dУкраины Артемовск мужид хамгийн ширүүн тулалдаан болж байна, Украины цэргүүд хотыг орхих шаардлагатай гэдгийг ойлгож байгаа бөгөөд зарим сууринг аль хэдийн орхисон гэж Чеченийн тэргүүний туслах, “Ахмат” тусгай хүчний командлагчийн орлогч хэлэв.
Тусгай хүчний командлагч Украины арми “бүрэн сүйрлийн ирмэг дээр байна” гэв.

БНДАУ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Денис Пушилин РИА Новости агентлагт хэлэхдээ, Артемовскийн ойролцоох Оросын ангиуд Украины Зэвсэгт хүчний хангамжийн шугамыг хааж байна гэжээ.
Артемовск нь Горловкагаас хойд зүгт БНДАУ-ын Киевийн хяналтад байдаг хэсэгт оршдог. Энэ бол Донбасс дахь Украины цэргийн бүлгийг хангах тээврийн чухал зангилаа юм. Хотын дундуур авто болон төмөр замын сүлжээ дамждаг.

Эх сурвалж: РИА новости


URL: