Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, 250 мянган төгрөгөөр зардаг байсан этгээдүүдийг илрүүлжээ

unnamed 1

Эрүүгийн цагдаагийн алба Цахим ажил гэх хуурамч фейсбүүк хаягаар дамжуулан “Орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэд холбоо барина уу” гэх зарыг цахим хуудаст байршуулж, нас барсны бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн хяналт шалгалтын постоор иргэдийг нэвтрүүлсэн зургаан үйлдлийг илрүүлжээ.

Энэ хэргийг 35 настай Б, 33 настай  У нар үйлдсэн бөгөөд Б гэгч этгээд өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэд нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдээс 250 мянган төгрөг авч байжээ.


URL: