Өвөр Монголын малчдын хашаа хороо, байшин сууц, малын саравчийг хөхөө өвлийн хүйтэнд бульдозероор нурааж эхэлжээ. Ингэхдээ ямар ч урьдчилсан сануулга өгөөгүй байна. Ийнхүү өвөг дээдсийнхээ газар дээр малчид мал маллах эрхгүй болж, Хятадын уул уурхай болон хотжуулах адал балмад довтолгоонд сүйрч байна. Энэ нь монголчуудын уламжлал соёл, малчин ахуйд халдаж мөхөөн