Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон