Далайн усаар онгоцны түлш хийжээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн судлаачид хэдэн арван жил зүтгэсний эцэст дэлхийд анх удаа далайн усыг С02, ус төрөгч болгон хувиргаж, нисэх онгоцны түлш гарган авчээ. Тэнгисийн цэргийн судалгааны төвийн химич Хээдер Уйллауэрийн мэдээлж буйгаар ойрын 7-10 жилд нисэх онгоц, усан онгоц зэрэг цэргийн зориулалттай техник хэрэгсэл далайн уснаас гарган авсан шатахуун хэрэглэдэг болох юм байна.
Далайн уснаас гарган авсан ус төрөгч болон С02 нь эрчим хүчний шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд дээд хэмжээний цахилгаан эрчим хүч гарган авах боломжтой. Тухайлбал шинэ нээлтийг ашигласнаар одоо ашиглаж буй усан цахилгаан станцуудаас гарган авдгаас хоёр дахин хүчин чадалтай эрчим гарган авна гэсэн үг юм.
Timе.mn
URL:













