Трамп Украиныг алсын тусгалт пуужингаар хангахаас татгалзлаа

image-427d55c1-83da-460b-9419-1f6260109062АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар баасан гарагт Цагаан ордонд гурав дахь удаагаа уулзсаны дараа Украины дайны ирээдүйн талаар санал зөрсөн байр суурьтай үлдлээ.
CNN-д мэдээлсэн эх сурвалжуудын хэлснээр, хоёр удирдагч болон тэдний зөвлөхүүдийн олон цагийн уулзалт “хурц, илэн далангүй, заримдаа эвгүй” уур амьсгалтай болсон байна.
Трамп Зеленскийтэй шууд бөгөөд үнэнч яриа өрнүүлэхдээ Украины удирдагчийн хүсэж байсан Оросын гүн рүү цохилт өгөх чадвартай алсын тусгалт пуужинг одоогоор өгөхгүй гэдгээ тодорхой мэдэгджээ. Трамп Украины зүгээс мөргөлдөөнийг улам даамжруулах, сунгахыг хүсэж байна гэж ойлгож байгаа бөгөөд удахгүй тохиох хүнд өвлийн үеэр гарах хохирлоос болгоомжилж байгаа аж.
Уулзалт дууссаны дараа Трамп одоогийн фронтын шугам дагуу гал зогсоох, цус урсгахыг таслан зогсоохыг уриалжээ. Тэрээр “Одоо мөргөлдөөний нөхцөл байдлыг бодит байдлаар харах цаг болсон. Хэт их сүйрэл, хэт олон хүн амиа алдаж байна” гэжээ.
Зеленский уулзалтыг “хатуу бөгөөд тодорхой яриа” байсан гэж сошиал сүлжээндээ бичсэн бөгөөд “уулзалтын үр дүн энэхүү дайныг төгсгөлийн зүг ойртуулахад үнэхээр тус болно” гэж нэмж тэмдэглэжээ.

URL: