Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлын ажлаас халсан нь хууль бус гэж шүүх шийдвэрлэжээ

4609ddc6d490d919c900256227f5b39dХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү энэ талаар “Гэнэт ажлаасаа халагдаж, улмаар нэр төрөө сэргээлгэхийн тулд Захиргааны хэргийн шүүхэд тухайн үеийн эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд холбогдуулж “…сайдын 2025.05.02-ны өдрийн Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ЗЕХ-ийн 52-р зүйлийн 52.5.1, ЗХШХШтХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай…” нэхэмжлэлийг гаргасан нь нэлээн хэдэн сарын өмнө билээ.

Түүнээс хойш нэлээн үйл явдал өрнөж, эцэст нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 10-р сарын 07-ны өдрийн захирамжаар Т.Мөнхсайхан сайдын гаргасан тушаал үндэслэлгүй бөгөөд энэхүү захирамж гарсанаар хүчингүй боллоо гэсэн захирамжийг гардан авлаа” гэжээ


URL: