Богд уулын араар зам тавих ажил 24 хувьтай байна

Богд уулын араар зам тавих ажил 24 хувьтай байна

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “ЭСТО” ХХК гүйцэтгэж буй. Тус компани өнгөрсөн сарын 25-наас 2014 оны наймдугаар сарын 1 хүртэл уг замыг барихаар гэрээ байгуулсан юм. Тэгвэл зам барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 24 хувьтай. Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойг суулгаж байна. Уг замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд явган хүний зам таних юм.

Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих