Түлш ачсан машин үерийн далан руу унасан ноцтой осол гарчээ

niisleliin_ontsgoi-middleХан-Уул дүүргийн Х хороонд дизелийн түлш ачсан автомашин үерийн далан руу унаж, шатахуун нь асгарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг хамгаалтад, Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг аврах ажиллагаанд гаргахад гурван тонн шатахуун ачсан “Киа” загварын бага оврын бензин, шатахуун ачих зориулалтын автомашин унасан байсныг шатахуун шилжүүлэн ачих болон өргөгч кран автомашинуудыг дуудуулж, дизелийн түлшийг шилжүүлэн ачиж машиныг кранаар өргөж гаргасан байна.

Үерийн даланд 100 орчим литр дизелийн түлш асгарч урссаныг үерийн далангийн дотор, гадна шороогоор нэвчилтыг саармагжуулах арга хэмжээг авчээ. Улмаар Аврах гал унтраах 30 дугаар ангиас хяналт тавьж хонуулан, өчигдөр үерийн даланг цэвэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих