Америкийн засгийн газрын “Гавьяаны загалмай”-гаар энгэрээ мялаасан ноён хурандаа

АНУ-ын Засгийн газрын “Гавьяаны загалмай” одон болон “Нэгдсэн хүчний сайшаал” медалиар шагнагдаад буй хурандаа Т.Ганбатыг энэ өдрийн зочноор урилаа. Тэрбээр тус улсын конгрессмэнээс дөнгөж шагналаа хүлээн авсан юм.

Афганистанд энхийг сахиулах үйлст оройлон оролцож, Монгол Улсынхаа нэрийн өмнеөс үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид, батланхамгаалахын зүтгэлтнүүдийн шилдэг төлөөлөл болсон Т.Ганбат хурандаад энэхүү онцгой шагналыг АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл, тус улсын Конгрессийн гишүүн Стив Чабот, Стифин Линч нар өчигдөр гардуулсан юм.

Дэлхийн  хамгийн хүчирхэг гүрний төр засгийн  хүндэтгэлийг хүлээж буй монгол хурандаагийнхаа амьдралын зам мөрийг  цухас боловч сонирхоцгооё. Тэрбээр 1963 онд төржээ. Ноён хурандаа одоогоос гучин гурван жилийн өмнө 1981 онд цэргийн албанд мордож байжээ. Энд түүний батлан хамгаалах үйлсийн эхлэл тавигдсан бол өнөөдөр тэр үйл хэргийнхээ оргилыг нэр төртэй бүтээж явааг нь гэрчилж өнөөдөр түүнд “Гавьяаны загалмай” ирж байна.

Хурандаа Т.Ганбат 1986 он хүртэл Оросын Одесс хотод Улсыгагаарын довтолгооноос хамгаалах  цэргийн  нэгдсэн дээд сургуулийн команд инженерийн ангид Радиотехникийн хэрэгслийн ашиглалтын  инженер мэргэжлээр суралцаж төгссөн байна.

2000 онд АНУ-ын Хавай муждахьАзи, Номхон далайн аюулгүйбайдалсудлалынтөвд  аюулгүй байдлын коллежийн  үндсэн дамжаа, 2002-2003 онд АНУ-ын Агаарын цэргийн команд-штабын коллеж, 2003 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо НҮБ-ын ЭСА-ны ахлах дарга нарыг бэлтгэх дамжааг төгссөн бол энэ онд Индонези улсад Иргэн цэргийн харилцаа хамтын ажиллагааны дамжааг дүүргэсэн гэнэ.

Түүний ажлын гараа 1986 онд Зэвсэгт хүчний 296 дугаар ангид Радиопеленгаторын салааны захирагчаар томилогдсоноос эхэлжээ. АНУ-ын Засгийн газрын “Гавьяаны загалмай” шагналт, хурандаа Т.Ганбат орчин үеийн дэлхийн энхийг сахиулах үйл хэрэгт биечлэн оролцсон нь 2003 оноос эхэлжээ.

Тэрбээр 2003-2004 онд Баруун Сахар дахь НҮБ-ын цэргийн ажиллагаанд цэргийн ажиглагчаар, 2006 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн зургадугаар ээлжийн захирагчаар, мөн 2006- 2008 онд АНУ-ын төвийн командлалын Стратеги, бодлого төлөвлөлтийн газарт Нэгдсэн телөвлөлтийн багийн Стратегийн төлөвлөгчөөр, 2010-2013 онуудад Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх цэрэг батлан хамгаалахын атташегаар томилогдон ажиллажээ.

Тэрбээр цэргийн шинэчлэлийн сэдвээр асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд бичиж салбарынхаа орчин цагийн хөгжлийн чиг хандлагад санаа оноогоо хуваалцаж яваа нэгэн. Энхийг сахиулагч хорин дайчинд шагнал гардуулсан ёслолын үеэр АНУ-аас манай улсад олгодог цэргийн тусламжийн бараагхүлээлгэн өгөх ёслол болсон.

Таван сая гаруй америк долларын үнэ бүхийтусламжийн барааг хурандаа Т.Ганбат тус улсад цэрэг, батлан хамгаалахын атташегаар ажиллаж байхдаа анх хүсэлт тавьж захиалсан гэнэ. Цэрэг эрсийн бахархал болсон өндөр нэр хүндтэй шагнал авсных нь дараа сэтгэгдлийг нь хуваалцахад тэрбээр “АНУ-ын Засгийн газраас манай дайчдад хүртээсэн шагнал хоёр янз.

Нэг нь цэргийн гавьяаны медаль, нөгөө нь Гавьяаны загалмай одон гэсэн хоёр шагнал байлаа. Ийм шагналуудыг АНУ-д яг энэ шагналын шаардлага хангасан хүнд олгодог учраас ийм гавьяа байгуулсан юм байна” гэсэн сэтгэгдэл, огшил надад төрж байна. Миний ажлын үр дүнгээр Монгол Улсын энхийг сахиулагчид маань орчин үеийн техник хэрэгслээр хангагдаж байгаад өөрийн эрхгүй баярлах сэтгэгдэл төрж байлаа.

Мөн ийм шагналаар шагнагдсан Монгол Улсын гурав дахь цэргийн алба хаагч болсондоо баярлаж байна. Дэлхийн их гүрний Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд нараас ийм хоёр шагналыг нэг дор гардаж авсан анхны офицер болсон гэж өөрийгөө жаахан дөвийлгөе дөө” гэлээ.

Түүнтэй хамт өчигдөр АНУ-ын Төвийн командлал болон Афганистанд явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн эвслийн хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт 4000 орчим цэргийн алба хаагчийн төлөөлөл болсон 20 цэргийн алба хаагч өчигдөр АНУ-ын Засгийн газрын нэр хүндтэй шагналыг гардан авсны дотор “Гавьяаны загалмай” одонгоор хоёр хүн, “Нэгдсэн хүчний сайшаал” медалиар дөрвөн хүн, “Армийн сайшаал” медалиар таван хүн, “Армийн амжилт” медалиар арван нэгэн хүн шагнагдсан.


URL:

Сэтгэгдэл бичих