Шүүгээнд нуугдаж лосьон ууж амьд гарчээ

3iomlq3afgtv75dilen1vtmtm9Өнгөрсөн долоо хоногт Кени улсын зүүн хойд хэсэгт орших Гарисса Их Сургуульд террорист халдлага гарч тус сургуулийн багш, оюутан нийлсэн 148 хүн амь насаа алдсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр халдлага үйлдсэн долоон хүнийг ажиллагааны үеэр хороож, 50 хүнийг баривчлан байцааж байгаа гэнэ. Түүнчлэн энэхүү аймшигт террорист халдлагыг Сомалийн Аль-Шабааб бүлэглэл үйлдсэн нь тодорхой болоод байгаа аж.Гарисса Их Сургуульд гарсан халдлагын үеэр нас барсанд тооцогдож байсан хэд хэдэн хүн хоёр хоногийн дараа олджээ. Синтиа Черойтих хэмээх 19 настай оюутан бүсгүй хоёр хоногийн турш шүүгээнд нуугдаж, биенд түрхдэг лосьон ууж амьд гарсан байна. Халдлага гарснаас хойш 50 цагийн дараа түүнийг шүүгээнээс олжээ.

 

Болсон явдалд цочирдсон оюутан бүсгүй цагдаа нарыг Аль-Шабааб бүлэглэлийнхэн хэмээн бодож нуугдсаар байжээ. Тэрээр  сэтгэлзүйн гүн цочирдолд орсон байсан гэнэ. Цагдаа нар түүнийг шүүгээнээс гаргахын тулд алан хядагчид биш гэдгээ та


URL:

Сэтгэгдэл бичих