“Ихэлийн эгшиглэн” морин хуурын уралдааны шилдгүүд тодорлоо

Ховд аймгийн олон ястан, баруун Монгол түмнийхээ давтагдашгүй өв соёл, ардын уламжлалт урлагийг дэмжих, сурталчлах, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, ардын авьяастнуудыг төрүүлж, урамшуулан дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нарын санаачлан зохион байгуулсан “Ихэлийн эгшиглэн” аймгийн шилдэг морин хуурч, хамтлаг шалгаруулах 10 дахь уралдаан  Ховд аймгийн Манхан суманд амжилттай болж өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн 2006 онд анх санаачлан эхлүүлсэн уг уралдаанд морин хуур (Баруун монголчууд “ихэл” гэж нэрлэдэг), товшуур (тууль, магтаал), хөөмийн төрөл, цуур, доомборын төрөл, бий биелгээ гэсэн олон төрлөөр баяжигдан хүрээгээ тэлжээ. Уралдаанд Ховд аймгийн 16 сумын 240 гаруй авьяастнууд морин хуур,  бий биелгээ, тууль, цуур, хөөмий магтаал, доомборын төрлөөр оролцлоо.

Хамгийн залуу хуурчаар Дөргөн сумын сурагч 8 настай Л.Алтансүх тодорсон бол хамгийн ахмад нь Манхан сумын 76 настай хуурч М.Вашка байв.

Анхны уралдааныг 36 хуурчтайгаар эхэлж байсан урлагийн энэ наадамд эдүгээ тогтмол 200 гаруй морин хуурч оролцох болсны дийлэнхийг хүүхэд багачууд эзлэх болжээ.

Уралдааныг анхлан санаачлан зохион байгуулж  морин хуурыг дэлгэрүүлэх, өвлүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа УИХ-ын эрхэм гишүүн Дамдингийн Дэмбэрэлд сумдын Соёлын төвийн эрхлэгчид хүндэтгэл үзүүллээ.

Уралдааны шагналтнууд:

Хуурын, Хүүхдийн гоцлолд:

  • Тэргүүн байр. Г.Түвшиндалай Жаргалант сум |3 удаагаа тэргүүлэв|
  • Дэд байр . Ц.Бат-Эрдэнэ |Манхан сум|
  • Гутгаар байр. С.Буянхишиг |Үенч сум|

Насанд хүрэгчдийн гоцлолд:

  • Тэргүүн байр: Д.Бямбасүрэн |Чандмань сум |
  • Дэд байр: Р.Баянмөнх       |Дөргөн сум|
  • Гутгаар байр:    М.Тогтох            |Мөст сум|

Хүүхдийн хамтлагт:

  • Тэргүүн байр “Өгөдэй “ хамтлаг |Дарви сум |
  • Дэд байр “Төгрөгийн уянга “  хамтлаг |Манхан сум|
  • Гутгаар байр “Алтай цуурай” хамтлаг |Мөнххайрхан сум|

Насан хүрэгчдийн хамтлагт:

  • Тэргүүн байр : “Бүрэн хайрхан” хамтлаг |Булган сум|
  • Дэд байр: “Сутайн эгшиглэн” хамтлаг |Дарви сум |
  • Гутгаар байр: “Хөхийн дуулал” хамтлаг |Мянгад сум|

Хүүхдийн биелгээнд:

  • Тэргүүн байр: П.Бүжинмхам |Манхан сум|
  • Дэд байр: Х.Кинбат              |Буянт сум|
  • Гутгаар байр: Э.Байгаль           |Үенч сум|

Насан хүрэгчдийн биелгээнд:

  • Тэргүүн байр: С.Хоролсүрэн |Жаргалант сум|
  • Дэд байр : Б.Бадамцэцэг  |Манхан сум |
  • Гутгаар байр: С.Туяа                |Эрдэнэбүрэн сум |

Товшуур |тууль, хөөмий, магтаал | насан хүрэгчдийн төрөлд :

  • Тэргүүн байр: Э.Мэндбаяр |Жаргалант сум|
  • Тусгай байр : О. Балжинням  |Эрдэнэбүрэн сум |

Хүүхдийн төрөлд:

  • Тэргүүн байр : Б.Алтаншагай |Чандмань сум|
  • Тусгай байр : Э.Галбадрах     |Мөнххайрхан сум|

Доомбор, цуурын насан хүрэгчдийн  төрөлд

  • Тэргүүн байр : Ховд сумын хамтлаг
  • Тусгай байр : Б.Буянзаяа |Мөнххайрхан сум |

Доомбор , цуурын хүүхдийн   төрөлд

  • Тэргүүн байр: Буянт сумын хүүхдийн хамтлаг
  • Тусгай байр : Д.Батхүрэл |Дуут сум|

Монголын хүүхдийн ордны “Авъяас” алтан медалиар Т.Батзаяа    /Жаргалант сум/, О.Тэмүүжин  / Мөнххайрхан сум, Г.Отгонжаргал  /Манхан сум/, хүрэл медалиар Г.Ариунсайхан  |Дөргөн сум|   нар  шагнагдлаа.


URL:

Сэтгэгдэл бичих