Монголын далдбаатай хөлөг Крымын боомтод зөвшөөрөлгүй нэвтэрчээ


Крымын боомтод Монгол Улсын далбаа бүхий хөлөг, мөн Тогогийн далбаатай ачааны хөлөг хууль бусаар нэвтэрсэн байна гэж “Крым.Реалии” мэдээлжээ.“Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр  Крымын Керченсийн загас агнуурын боомтод монголын далбаатай, хий тээвэрлэдэг “Maria” гэсэн хөлөг зөвшөөрөлгүй орж ирсэн. Францын Гавр хотод бүртгэлтэй энэ хөлөг уг нь “Mariana” нэртэй байсан юм байна” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Үнэхээр хөлөг онгоцнуудын бүртгэл байдаг сервисээс хайхад хөлгийн нэр нь “Mariana” гэж гарч ирж байна хэмээн мэдээлсэн байна. Монгол Улсын далбаа намируулсан энэ хөлөг 82,99 метр урттай, 14,33 метрийн өргөнтэй IMO: 8016835, MMSI: 457294000, гэсэн дугаартай юм байна.

Энэ бол Крымын боомт руу гадаадын хөлөг зөвшөөрөлгүй орж ирж байгаа анхны тохиолдол биш гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих