Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

209a52d1b9defd86785c2f001a4d60dfМалчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 1-6 хэм, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт: Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 13-нээс дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун болон төвийн нутгаар,15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12,15-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.  Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ




URL:

Сэтгэгдэл бичих