ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН “МАНГАСЫГ ХӨӨСӨН НЬ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

3127

Энэ сарын 10 өдөр  Монгол-Японы төв дээр “Мангасыг хөөсөн нь” номын нээлт боллоо.Номын нээлтэнд гол дүрийн баатар болох Хирашита Коозо, болон номын зохиолч Мишима Акико нар Япон улсаас хүрэлцэн ирж оролцжээ.

Номын үйл явдлыг хөгжлийн бэрхшээлтэй ах дүү хоёрын бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна. Уг номонд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд ч өдөр тутамд тулгарах саад бэрхшээл, хүртээмжгүй орчин, нийгмийн буруу хандлагаас үүдэх ялгаварлан гадуурхалт зэргийг мангастай зүйрлэн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан бичжээ.

Энэхүү номыг “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвийн санаачлагаар АНУ-ын ЭСЯамнаас санхүүжүүлэн Япон хэлнээс орчуулан хэвлүүлж, хүүхэд багачуудын гар дээр үнэгүй тараах юм байна “МАНГАСЫГ ХӨӨСӨН НЬ” номыг танилцуулах үйл ажиллагаанд “Түгээмэл Хөгжил” төв, ХБХЭЭХолбоо, АНУ-н ЭСЯ, Япон улсын бие даан амьдрах төвүүдийн төлөөлөл, ЕБС-н 33, 45, 5, 2, 54-р сургуулийн сурагчид болон сайн дурын залуучууд, эцэг эхийн төлөөлөл оролцолоо.

 

Г.Эрдэнэзул


URL:

Сэтгэгдэл бичих