Хил байнга зөрчдөг Монгол иргэнд ОХУ эрүүгийн хэрэг үүсгэжээ

3703d0bffc936e25bigМонгол Улсын иргэн Амартүвшин гэгч бүр 2014 онд ОХУ-ын хилийг хэд хэдэн удаа хууль бусаар нэвтэрч наймаа хийсэн тул оросууд түүнийг 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ОХУ-д зорчихыг хориглосон юм байна.

Гэтэл монголын 30 настай залуу энэ хугацааг хүлээж тэвчсэнгүй овог нэрээ солиод шинэ паспорт авч 2015 оны аравдугаар сараас дахиад л улсын хилийг хууль бусаар нэвтэрч өмнөх ажлаа үргэлжлүүлжээ.
Ингээд 2016 оны тавдугаар сард түүнийг оросын хилчид саатуулан захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгож, ОХУ-д зорчих эрхийг нь таван жилээр хориглон сунгасан байна.

Гэтэл хэрэг явдал үүгээр дууссангүй өнөөх эр нэрээ дахиад л сольж Сонгинот-уул-Амартувшин болгоод дахиад л хил зөрчин Хятадаас бараа зөөж, Орос руу оруулж эхэлж.

Ингээд 2016 оны аравдугаар сард оросын хилийн хяналтынхан монгол иргэнийг саатуулан ОХУ-ын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын газрын Өвөр байгалийн хязгаарын  Хилийн цэргийн газарт мөрдөн шалгаж эхэлсэн байна. Түүнийг хилийг 14 удаа хууль бусаар зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа гэж newsbabr.com сайтад бичжээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих