Онгоц хулгайлсан нь халдлага биш гэв

8-13-7-550x300Д.ЭНХЭЭ

АНУ-ын Сиэтл хотын  нисэх буудлаас өнгөрсөн баасан гаригт  буюу наймдугаар сарын 10-нд Horizon Air  компанийн нисэх онгоцыг хулгайлан ниссэн Ричард Расселл тус компанид гурван жил орчим ажилласан нэгэн байсан талаар “АР” агентлаг хуулийн байгууллагын эх сурвалжаас иш татан  мэдээлжээ.  Хулгайлсан Q400 онгоц нь 76 хүний суудалтай бөгөөд нисэх үед зорчигч байгаагүй аж.  Түүний хулгайлсан онгоц  Пьюжет булангийн баруун эрэгт унаж сүйрчээ. Энэ бол ямар нэгэн террорист халдлага биш гэдгийг орон нутгийн хуулийн байгууллагаас мэдээлсэн байна.  Харин амиа хорлох зорилготой үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

“АР” агентлагийн мэдээлснээр Расселл нь нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудастаа өөрийнхөө ажлын талаар ярьсан бичлэг оруулж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих