National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна

Хүн төрөлхтөн жил бүр найман сая тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаядаг гэх судалгаа бий. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж далай тэнгис, гол мөрнүүдийг сүйтгэсэн их хэмжээний хог хаягдлын үр дагаварыг харуулсан гайхалтай фотог National Geographic сэтгүүлд онцолжээ. Тэр тусмаа байгалийн зэрлэг амьтад  хамгийн том хохирогч болсоор байна.

101683652_ngm_0618_plastics_007

Энэ яст мэлхий Испанийн эрэг орчимд Газар дундын тэнгист загас агнуурын торонд орооцолдсон байгаа нь. Энэ амьтан амьсгалахын тулд хүзүүгээ сунгаж чадах боловч гэрэл зурагчин авраагүй бол тэр үхэх байжээ. Ийм хог хаягдал нь далайн амьтдад том аюул учруулж байна.

101680269_ngm_0618_plastics_009b National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна

Япон улсын Окинава арлын эрэгт хуванцар лонхны таглаанд хавчуулагдсан хавч.

101680273_ngm_0618_plastics_008 National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна

Испанид хог хаягдалд булшлагдаж буй далайн эрэгт уутанд орсон өрөвтас. Энэ азтай шувуу зурагчинтай таараагүй бол үхэх байсан. Нэг ийм уут маш олон шувууны аминд хүрэх аюултай.

101683651_ngm_cvr_062018 National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна

101683654_ngm_0618_plastics_001-1 National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна

Бангладешийн Дака хотод Буриганга голын эрэг дээр энэ эмэгтэй хуванцар хогийг угаасны дараа хатааж байна. Хуванцарыг эцсийн байдлаар боловсруулж дахин худалдаанд гаргах юм.

101734590_ngm_0618_plastics_009 National Geographic: Хуванцар хог хаягдлын уршигаар далай тэнгис сүйрч байна

Цөөвөр чононууд байгалийн шинэ нөхцөл байдалд дасчээ. Хог хаягдлаар хоолоо олж идэх болсон байна

Бэлтгэсэн: Б.Цэцэг

https://updown.mn/49531.html


URL:

Сэтгэгдэл бичих