Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

7577

Гэрийнхээ ойролцоо явсан хоёр охиныг үл таних залуус хүчээр автомашинд чихэн суулгаад хээр аваачиж хүчирхийлсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өвөрхангай аймагт бага насны буюу 12 болон 15 настай хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних залуус аймгийн төвийн хүнгүй газар аваачин хүчирхийлээд хэргийн газарт нь орхиод зугтжээ.

Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.