Амны хаалтны үнийг нэмсэн “Монос” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэжээ

9246

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монос ХХК-д амны хаалтны үнийг нэмж борлуулсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэх эрсдэл бүхий нөхцөл байдал үүсээд буйтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай улсын Эрүүл мэндийн яамнаас амны хаалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол зүүх зөвлөмжийг хүргүүлэх болсон.

Үүгээр амны хаалтны хомсдол үүсэх, үнэ нь хөөрөгдөх асуудлууд аж, ахуй нэгжүүд дээр үүссэн билээ. Тэгвэл Монос ХХК-ийн хувьд өмнө нь 2000 төгрөгөөр борлуулж байсан N95 төрлийн амны хаалтныхаа үнийг 3000 – 5000 төгрөгөөр нэмж, 5000–7000 төгрөгөөр худалдаж байжээ.

http://www.arslan.mn/


URL:

Сэтгэгдэл бичих