Говь-Алтайд гурван удаа газар хөдөлжээ

195

Говь-Алтай аймгийн Тонхил сум, Бигэр суманд өчигдөр 3,7-4,1 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар өчигдөр буюу 03.26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 18:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Мөн тус суманд урьд шөнө буюу 03.27-ны өдрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онгцой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар урьд шөнө буюу 03.27-ны өдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 03:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тус аймагт өмнө нь буюу гуравдугаар сарын 20-ноос хойш 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болжээ.


URL: