Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Экс нөхөртэйгээ УИХ-ын гишүүн болох уу?

11666

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн экс нөхөр, хүүхдийн нь аав Монгол улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар. М.Энхболдын ойрын хүн гэгддэг тэрээр Монгол улсын Ерөнхий аудитороор ажиллаж байхдаа ЖДҮ-ээс мөнгө авсан нь илэрч албан тушаалаасаа огцорч байсан билээ. Харин тэрээр энэ удаагийн сонгуульд Төв аймагт МАН-аас нэр дэвшихээр яригдаж байна. Тэрээр нэгэн үе Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй сууж, дундаасаа нэг хүүхэдтэй. Тэр хоёрын дундаас гарсан хүү нь Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх юм. Хүү нь авлиал албан тушаалын хэрэгт холбогдож дуулиан тарьсан ч сайд,УИХ-ын гишүүн ээж, Ерөнхий аудитор аавын нөлөөгөөр чимээгүй болсон билээ.Ингээд экс эхнэр нөхөр хоёр их хуралд хамт суухыг Монголчууд бид удахгүй харж болзошгүй нь ээ.Эгч дүү хоёр зэрэгцэж суухыг өнгөрсөн 4 жил харсан. Харин ирэх 4 жил эхнэр нөхөр эксүүд тохой зэрэгцэн сууж, хууль тогтоохыг харах үлдэж байна.

https://www.facebook.com/photo.php?fbid=932702423842609&set=pcb.932702447175940&type=3&theater


URL: