Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 198 боллоо

351

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Нийт 715 хүнд шинжилгээ хийхэд 710 хүнд коронавирус илрээгүй. 5 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 1 оюутан ачаа тээврийн дөрвөн жолоочид коронавирусийн халдвар илэрсэн байна. Эдгээр иргэдийг 06 сарын 03-нд Сэлэнгэд тусгаарласан. Өнөөдөр ХӨСҮТ-д татан авчирч эмчилгээ хийнэ. ОХУ-ын хилээр орж ирж байгаа иргэдийн 80 хувьд нь коронавирусийн халдвар илэрч байна. Иймд бид маш сайн сонор сэрэмжтэй байх ёстой.

Мөн ХӨСҮТ-д эмлэгчдэж байсан таван хүн эдгэрч дараагийн шатанд шилжлээ. Батлагдсан 198, эдгэрсэн 70 боллоо. 106 хүн хөнгөн, 15 хүн хүндэвтэр.


URL: