Х.Тэргэл: Хүний нөхрөөс хүүхэд гаргахыг зогсоох хууль санаачлаач П.Анужин аа

Яруу найрагч, зохиолч Х.Тэргэл УИХ-ын гишүүн П.Анужингийн  хэлсэн үгэнд ихэд эгдүүцэн  өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

“Ядаж хүний нөхрүүдээс дэл сул хүүхэд гаргаж явдаг өөр шигээ эмсэд зориулсан хууль санаачлаач тархи чинь өөр юм олж сэтгэдэггүй юм бол.  Ямар агуу хатан ухаантан эмийг төрийн ордонд Сонгинохайрханчууд та нар сонгоо вэ ? Монгол орон минь ингээд янзтай хөгжих нь дээ. Төрийн хүний өмсөх дээлний хээг хүртэл хуульчлах шинэ хууль санаачилсан ямар мундаг эмэгтэй вэ?

Жинхэнэ элий гар байна ш дээ энэ чинь харин ч нэг. Түүний оронд чи энд тэндгүй хүний нөхрөөс хүүхэд гаргаж явахыг зогсоох хууль санаачлаач хормойн донтон эм Анужин аа хө. Одоо бас би share хийж “миалсан”  болохоор атаархагч болох байх даа мунхаг эр эмсийн тархиар бол.  Би мунхаг мулгуу эр ,эм улсад дургүй. Тэр тусмаа төр зайдалсан иймэрхүү элийнүүдэд эр байна уу эм байна уу ялгаагүй мунхагаас нь жигшин зэвүүцнэ.

Жинхэнэ түмний шившиг ээ ,нүдний булай.Ийм хэмжээний юм ярих тархины хэмжээтэй юм бол зүгээр гэртээ сууж байхгүй юун ч төр зайдлах дуртай эр, эмс вэ ичгүүрнүүд ээ. Төрд та нарын өмсөх ёслол ямбаны дээлний хээ биш тархины хэмжээ чинь хамгаас чухал байна”  гэсэн байна.

http://www.zuv.mn/prc


URL: