Б.Жаргалсайхан: Хэн нь Гаж донтон бэ?

Хэнтий аймагт болсон үйл явдлын талаар Өнцөг.мн сайтынхнаас үзүүлсэн бичлэг олон нийтийн бухимдлыг төрүүлж, энэ сэдэв цахим орчинд трэнд болов. Энэ асуудал дээр Буянгийн Жагаа буюу Б.Жаргалсайхан өөрийн байр сууриа ийн илэрхийллээ.
“Хэнтий аймагт иргэн А…г согтуу байхад хамт архидсан этгээдүүд нь бэлэг эрхтнийг нь утсаар оосорлон хүндээр гэмтээсэн байна. Хоёр гэмт этгээдийг өнцөг ч гэнэ үү, булан ч гэнэ үү огт дуулдаагүй сайтын гэх нөхдүүд барин авч машинд суулгаад байцааж байгаа үзэв. Сэтгүүлч хүүхэн нь “Чи бэлгийн ямар чиг хандлагатай вэ, эрэгтэй хүнийг боовыг гэмтээж таашаал авдаг уу. Чи нандин зүрх эрхтэнг ийм болгож болох уу” гэж асууна. (Нандин зүрх гэж хаана байдаг юм)
Нөгөө эрэгтэй нь сэжигтнийг нэгдүгээр ангид сурч байсан бичиг үсэггүй гэдгийг нь зарлан “Чи сэтгэцийн өвчтэй юу” гэж асууна. Сэтгэцийн өвчтэй болоод л бичиг үсэггүй байж таарна. Сэтгэцийн өвчтэй учраас ийм аймшигт хэрэг хийсэн байж таарна гэдгийг мэдээд байна. Сэтгэцийн өвчтэй шаарыг загнаад л зандраад л байх юм. Нөгөөх этгээдийг “Оюуны хомсдолтой юу” гэж асууна. “Чи аравдугаар анги төгссөн болохоор арай өндөр боловсролтой байна. Өөр хүн байна. Наашаа хар” ч гэх шиг.
Эмэгтэй нь “Хүн сүг гэж мэдэх үү” гээд асуугаад л. Яг л мөрдөн байцаагч шиг асууж тодруулна. Хэнтийд ийм хэрэг гарчээ. Ерөнхийдөө гэмт хэрэг тодорхой.
Энэ хэргээс үүдэн Амаржаргал, Аянчин гэдэг өнөөдрийн сэжигтэн маргааш яллагдан шоронд орох нь тодорхой. Гэтэл хэвлэлийнхэн очоод ингэж дарамтлаад дахин дахин ял оноох нь зөв үү. Хүний эрхийн хуулинд Бэлгийн чиг хандлагыг асуух нь хориотой байдгийг сэтгүүлч нэр зүүсэн этгээдүүд мэдэхгүй байх нь.
Нөгөөтэйгүүр “Воршиловын мэргэн бууч” киноны өвгөн харгис этгээд ч шударга ёсны өшөө авалт төлөө учраас бүгд уучилдаг, хайрладаг. 1957 онд найз охиныг нь хүчиндсэн залууг алсан нөхрийг өршөөхийг гуйн Америкчууд жагсаж байсан байдаг.
Амьдрал намаг балчигт унасан, ядуурал, оюуны хомсдолтой нөхдүүд архидан согтуурсан үедээ хийсэн хэргийн мөн чанар юу вэ. Хэнтийгээс тодруулав. Ямартай ч хүүхнээс болсон байна. Хайртай хүүхнээ найздаа эдлүүлэн ихэд өширхсөн учраас согтуу үед нь бэлэг эрхтэнг нь гэмтээсэн байна. Гэмт этгээдүүд мань мэтээр хараалгасан, сэтгүүлч гэх балайнуудаар байцаагдсан ч зохих ялаа үүрэх нь тодорхой.
Хамгийн гол нь хандалт хайсан сэтгүүлчид (Биш байх) гэх нөхдүүд биеэ үнэлэгч нарыг байцаагаад л архичин, алуурчинд ял оноогоод л хэн юм бэ та нар. Ёсзүй хаана оршдог гэдгийг мэдэхгүй. Наад архичин, гаж донтон шигээ болчихсон уу та нар. Гэмт этгээдээс илүү сэтгүүлч гэдэг нөхдийг боловсролгүйг, хуульзүйн анхан шатны мэдлэггүйг гайхан үзэв. Хэн нь Гаж донтон бэ”

 

Эх сурвалж: facebook.com

URL: