Цахим гаванд 6.5 тэрбум төгрөг зориултлаа баяжаагүй байна Х.Нямбаатар сайд аа!

121711380_2782270485424374_6984805994265806414_nЭрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хорих ялын шинэ төрлийг тусгасан бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс энэ заалт хэрэгжиж элхэх юм. Уг заалттай холбоотойгоор 2021 оны төсвийн тухай хуулийн хавсралтад 6.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

“Зорчих эрхийг хязгаарлах” ял буюу гэрийн хорио нь 1 сараас 5 жил хүртэл хугацаатай ба энэ төрлийн ял шийтгүүлсэн хүнийг цахим бугуйвчийн тусламжтайгаар хянана. Дээрх 6.5 тэрбум төгрөг энэ бугуйвчид зориулагдах юм.

121738195_2782270462091043_1427032370834409991_n

Өнгөрөгч есдүгээр сарын 16-ны Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим гавыг танилцуулсан.

2019 оноос уг заалтыг хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас ийнхүү хойшлогдоод байв. Энэ хуулийн заалт хоёр ч удаа хойшлогдсон шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Гэтэл Ковид-19 цар тахлын уршгаар эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед уг заалтыг хэрэгжүүлэхээр шавдаж буй нь цагаа олоогүй шийдвэр болов.

Хөнгөн ялд цахим гав ашиглах нь яаравчлан авах арга хэмжээ биш. Үүний зэрэгцээ 5-аас бага жилийн ялын заалтад хүчирхийлэгч, авлигач, залилагч гэх мэт хэргийн эзэд хамрагдах боломжтой. Гэрийн хорионд ухаалаг гавтай байлаа гээд дахин хэрэг хийхгүй гэх баталгаа үгүй гэдэг байдлаар шүүмжлэл гарч байгаа юм. Цаашлаад ял завших хуулийн цоорхой болохыг үгүйсгэх аргагүй.

Иймд 6.5 тэрбум төгрөгийг аль ч талаараа үргүй зардал болно хэмээн үзэж буй учир тухайлбал, хорихоос өөр төрлийн ял дээр барьцаа ав гэсэн саналыг Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл гаргажээ.

6.5 тэрбум төгрөгийг зөвхөн байршил, цэнэгийг нь хянах боломжтой “ухаалаг” гэж нэрлэгдээд буй гаванд зориултлаа баяжаагүй байлтай. Бидэнд үүнээс илүү нэн тулгамдсан олон асуудал байна Х.Нямбаатар сайд аа!


URL: