Шинжилгээ хийлгээгүй жолооч нарыг Хятадын тал нэвтрүүлэхгүй

TeeverNuursКоронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан БНХАУ-ын талаас хилийн шалган нэвтрүүлэлтийг чангатгажээ.

Нүүрсний зах зээлийн “SXCoal” цахим хуудаст мэдээлснээс харвал энэ долоо хоногоос эхлэн Монголын нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээ хилйгээгүй бол хилээр нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

Өөрөөр хэлбэл сүүлийн долоо хоногийн хугацаанд Монголын тээврийн жолооч нар ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй бол хилээр нэвтрүүлэхгүй юм байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрс тээврийн явц удааширч байгаа аж. Үүнээс шалтгаалан Цагаан хаднаас Ганцмод хүртэлх тээврийн өртөг тонн тутамдаа 10-20 юаниар өсжээ.

Эх сурвалж: SXCoal


URL: