Б.Идэр-Од: Маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна

3wxjo4_Screen_Shot_2020-12-30_at_12_14_50_PM_x800

Өнөөдрийн /2020.12.30/ эрүүл мэндийн яамны мэдээллээр УОК-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр олуулаа цуглан УОК-ын нэрийг барьж утсаар марзагнаж, мэргэжлийн үг хэллэгийн буруугаар ашигласан UB Comedy-ийнхнийг хуулийн байгууллагаар шалгуулах болох гэх мэдээллийг өгсөн. Энэхүү бичлэг нь комедиан Б.Идэр-Одын  “Ideree s Home Party” видео влогын ээлжит дугаар байсан юм.

Харин энэхүү мэдэгдлийн дараагаар комедиан өөрийн инстаграм хуудаснаа УОК-оос УУЧЛАЛ ХҮСЖЭЭ.

Тэрээр,  УУЧЛАЛ ХҮСЭЖ БАЙНА

“Коронавирусийн эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна.

Iderees Home Party, Youtube нэвтрүүлгийн 2020 оны 12-р сарын 27-ны өдрийн оролцогчид” хэмээжээ.

Fact.mn

No description available.


URL: