Сутай хайрхан уулын тахилгын ёслол боллоо


Сутай хайрхан уулын тахилгын ёслол боллоо

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг сумын нутагт байрлах Сутай хайрхан уулын тахилгын ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Сутай хайрхны тахилга наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдаж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол улсын харцага Б.Бат-өлзий түрүүлж Тонхил сумын харьяат Монгол улсын начин Б.Суманчулуун үзүүрлэсэн талаар Govialtainews мэдээллээ.


URL: