З.Ганбаатар: Буу эвдэрсний улмаас тэмцээндээ оролцож чадсангүй

З.Ганбаатарын буу эвдэрсний улмаас тэмцээндээ оролцож чадсангүй

З.Ганбаатар 11:30 цагаас хурдан буудлагын төрөлд оролцох байсан. Тус төрлийн хурдан буудлага саяхан дуусаж нарийвчилсан буюу тогтоол буудлагын дасгалын оноотой харьцуулан нийт оноогоор эхний наймд орсон тамирчид финалд шалгарлаа.

Финалын буудлага 14:30 цагт эхэлнэ.

Манай тамирчин хурдан буудлагын төрөлдөө техникийн шалтгааны улмаас оролцоогүй байна. Түүний буу эвдэрч, гацсаны улмаас тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

DNF – Did not finish буюу тэмцээнээ дуусгалгүй өндөрлүүлсэн гэх утгыг илэрхийлнэ.

 


URL: