“Teslа”-ийн БНХАУ дахь нийлүүлэлт 2 сар дараалан өссөн үзүүлэлттэй гарлаа

14-10

“Teslа”-ийн БНХАУ дахь борлуулалт буурсан ч тус компанийн нийлүүлэлт сүүлийн хоёр сар дараалан өссөн үзүүлэлттэй гарлаа.

Тухайлбал: есдүгээр сард “Tesla” БНХАУ-ын зах зээлд 52 мянга гаруй нэгж автомашин нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх сараасаа 27 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин тус компани санхүүгийн жилийн III улиралд олон улсын зах зээлд 241 мянга гаруй автомашин нийлүүлсэн байна.

Саяхан болсон хувьцаа эзэмшигчдийн уулзалтаар “Tesla”-ийн Шанхай дахь үйлдвэр, Калифорни мужид байрлах гол үйлдвэрийг тэргүүлсэн гэж Илон Маск мэдэгдсэн юм.

О.Цэнгэг

Bloomberg Tv


URL:

Tags: