Айлын тагтны бетон хоёр машин дээр унажээ

CaptureСонгинохайрхан дүүрэг, Монос эмийн үйлдвэрийн урд талд байрлах орон сууцны зогсоолд байсан машины дээрээс бетон унажээ. Тодруулбал, тус байрны наймдугаар давхрын айлын тагт хэсгийн бетон унаж, зогсоолд байсан автомашиныг даржээ. Бетон унасан хэсэг нь орон сууцны орц руу ордог хэсэг байжээ. Азаар хүн бэртэж, гэмтээгүй гэнэ.

Бид зогсоолд байсан машины жолоочтой холбогдож, энэ талаар тодруулахад “Яг одоо машин руугаа очих гээд явж байна. Надад машины минь талаар хэн нэгэн хэлээгүй” гэлээ.

Ergelt.mn


URL: