Украины нийслэл дроны халдлагад өртлөө

C7CE2F38-5744-4B89-A25B-21305B69FAB5

Орон нутгийн цагаар 1-р сарын 1-ний өглөө Украины нийслэл Киев хотод хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож, Киев муж болон Киев хотын олон газар дроны халдлагад өртсөн хэмээн орон нутгийн захиргааны албан тушаалтан мэдэгджээ.

Украины засгийн газрын мэдээллээс үзэхэд, орон нутгийн цагаар 1-ний өдрийн 0:40 цагийн орчимд Украин даяар агаарын довтолгооноос хамгаалах дохиолол дуугарчээ. Орон нутгийн цагаар 1:40 цагийн орчимд Киев хотын Днепр мөрний зүүн эрэг болон Киев хотын захын Бровалей дүүрэгт хүчтэй дэлбэрэлт үүсжээ. Киев мужийн цэргийн дарга Алексей Кулеба, Киев хотын дарга Кличко нар 1-ний үүрээр Киев муж болон Киев хотын олон газар Оросын дроны дайралтад өртсөн, орон нутгийн агаарын довтолгооноос хамгаалах систем хэвийн ажиллаж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын арга хэмжээ авч, агаарын довтолгооноос хамгаалах дуут дохиоллыг умартахгүй байхыг хотын иргэдэд сануулжээ.

Украины үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 1-ний үүрээр дроноор дайрах үеэр Киев хотын Шевченковский дүүргийн зарим машин мөн дэлбэрэлтэд өртсөн байна гэжээ. Одоогоор Украины засгийн газар дроны халдлагаас болсон нөхцөл байдал, хохирогчдын талаар хараахан мэдээлээгүй байна.


URL: