Амазон 18000 ажилчнаа цомхотгоно

image_660

Амазон компанийн гүйцэтгэх захирал Анди Жасси 2023 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, энэ сарын 18-наас хүний нөөц, жижиглэн худалдааны хэлтсийн 18000 гаруй ажилтнаа цомхотгохоор болсон гэдгээ мэдэгдэв.

АНУ-д Сиэтл хотноо төвтэй энэхүү компани арваннэгдүгээр сард төхөөрөмжийн салбарын ажилтнуудааа цомхотгож эхэлсэн бөгөөд энэхүү цомхотголоо энэ онд ч үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Тус компаний гүйцэтгэх захирал Анди Жасси мэдэгдэлдээ “Амазон өнгөрсөн хугацаанд тодорхойгүй, хүнд хэцүү эдийн засгийг даван туулсан бөгөөд бид эдийн засгийн хүндрэлийг хохирл багатай даван туулахын тулд цомхотголоо үргэлжлүүлэх болно. Эдгээр өөрчлөлтүүд нь илүү хүчирхэг бүтэцтэй, урт хугацааны төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд туслах болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters


URL: