Нийтийн тээврийн автобусны моторын хэсэг шатаж байсныг унтраажээ

328813591_1281330405780540_3586736103851202725_n-1024x529Өнөөдөр/2023.02.02/ өглөө нийтийн тээврийн автобусны эд ангид гал гарчээ.

Нийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ”Яармагийн-2″ буудал дээр автобус шатаж байна гэх дуудлага 06:13 цагт иржээ.

Аврагчдыг очиход “Daewoo” маркийн Баянхошуу-Яармаг чиглэлийн нийтийн тээврийн автобусны моторын хэсэг шатаж байсныг унтраасан байна. Энэ нь хуучин автобус болохыг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.


URL: