Манай улсад сарын 15-20 сая төгрөгийн цалинтай 660 иргэн байна

1site_201111-1024x728Хувь хүний орлогын албан татварт энэ оноос эхлэн өөрчлөлт орж, цалингийн хэмжээнээс хамааран шаталсан татвар ногдуулахаар болсон.

Тодруулбал, сарын

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлнө.

2021 оны мэдээлэлд тулгуурлавал 1,360 иргэн шаталсан татварт хамрагдахаар байгаа юм. Энэ нь нийт татвар төлөгчийн 0.1 хувьтай тэнцэж байна. Эдгээр иргэний

  • 700 нь 15 хувийн татвар
  • 660 нь 20 хувийн татвар ногдохоор байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдээлэв.  

Мөн тэрбээр “2021 оны тооцооллоор үзэхэд 12.5 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ. Жил бүр 2.5 их наядаар цалингийн сан нэмэгдэж байгаа. Үүнээс шалтгаалж, татварын орлого өөрчлөгдөнө. 2022 оны мэдээлэл нь 2023 оны хоёрдугаар сард эцэслэгдэнэ” гэв.

Ийнхүү шаталсан татвар ногдуулах нь дундаж давхаргадаа халдсан хэрэг бөгөөд цалин нэмэх боломжийг хааж байна гэж шүүмжлэх хүн их бий. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан ийнхүү хариуллаа.


URL: