БНСУ-ын Ерөнхийлөгчийг яллагдагчаар татжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласантай нь холбогдуулан шүүхээс яллагдагчаар татсан байна.
Онц байдал зарласны дараа парламентын гишүүдийн олонх Ерөнхийлөгч Юнийг огцруулахыг дэмжиж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.
Ерөнхийлөгч Юн шүүх хуралд очихоос гурван ч удаа татгалзсан тул түүнийг энэ сарын 19-нд баривчлан саатуулж байсан.
Баривчлах хугацаа өнөөдөр буюу даваа гарагт дуусах байсан ч ийнхүү шүүхээс түүнийг яллагдагчаар татжээ.
Ерөнхийлөгч Юний саатуулах хугацааг сунгах хүсэлт гаргасан ч Сөүлийн төв шүүхээс уг хүсэлтийг хоёр ч удаа хүлээн аваагүй. Баривчилгааны хугацаанд яллахгүй бол суллах ёстой байсан юм.
Прокурорууд түүнийг “нотлох баримт устгах магадлалтай” гэсэн үндэслэлээр буруутгасан. Ерөнхийлөгч Юн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн заалтаар мөн буруутгагдаж байсан ч үүнийг хэрэгсэхгүй болгосон аж.
Эх сурвалж: The Korea Times
URL: