Германд галт тэрэг осолдож гурван хүн нас баржээ
Өнгөрсөн ням гарагт Германы өмнөд хэсгийн бүс нутагт суудлын галт тэрэг замаасаа гарч гурван хүн амь эрсэджээ. Мөн олон арван хүн хүнд шархадсан талаар эрх баригчид мэдээллээ.
Цагдаа нар Мюнхен хотоос баруун тийш 158 км-ын зайд орших Ридлинген хотын ойролцоо болсон уг ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна. Одоогоор гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо албан ёсоор тогтоогдоогүй байгаа бөгөөд галт тэрэг 100 орчим зоригч тээвэрлэж явжээ.
Харин Дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Шарлотта Зиллер сэтгүүлчдэд хохирогчдын дунд галт тэргийн машинист, Германы төрийн өмчит төмөр замын оператор “Deutsche Bahn” компанийн ажилтан байсан гэв. Түүний сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр 50 хүн гэмтэж, тэднээс 25 нь хүнд хэлбэрийн бэртэлттэй байгааг эх сурвалжууд онцолсон юм.
ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан амиа алдсан гурван иргэний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв.
URL:




