Tag : УИХ

Чуулган, УИХ-ын даргын томилгоо хууль бус гэж МАН-аас үзлээ

МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Энхболд, С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Н.Энхболд УИХ-ын өнөөдрийн чуулган хууль бус хуралдсан, УИХ-ын даргыг томилсон нь үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа. Н.Энхболд хурлын эхэнд “МАН-ын Бага хурал хуралдаж байна. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор дарга, удирдлагууддаа хариуцлага тооцох асуудлыг ярьж байгаа. Энэ хооронд

УИХ-ын даргыг сонгох үйл ажиллагаа хууль бус учир Цэцэд хандана гэв

З.Энхболд УИХ-ын шинэ даргаар сонгогдсонтой холбогдуулан МАН-ын бүлгээс 15.00 цагт байр сууриа илэрхийллээ. Бүлгийн дарга Н.Энхболд “Өнөөдөр манай намын Бага хурал болж байгаа. Бага хурлаар сонгуулийн үр дүн болон намын удирдлагуудад хариуцлага тооцоно. Үүний хажуугаар УИХ-ын даргыг сонгосон талаар мэдээлэл авлаа. Бид УИХ-ын даргыг хуулийн дагуу сонгох ёстой гэж үзэж

Нэг намыг харж төр гацах учиргүй

МАН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байгаагаас УИХ-ын анхдугаар чуулган гацаанд ороод хоёр дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Энэ талаар УИХ-ын эрхэм гишүүдийн байр суурийг сонирхлоо. Тэднээс УИХ-ын анхдугаар чуулганыг гацаанаас гаргахын тулд гишүүнийхээ хувьд юу хийх ёстой гэж үзэж байгаа болон гацаанаас гарахын тулд насаар хоёр дахь ахмад гишүүнээр чуулганыг даргалуулах

УИХ-ын даргаар З.Энхболдыг баталлаа

УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын даргад З.Энхболд гишүүнийг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 40 нь дэмжиж 95.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Үүний дараа УИХ-ын даргын тамгыг залах ёслолын ажиллагаанд шилжиж, УИХ-ын даргын тамгыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Цог УИХ-ын дарга З.Энхболдод гардуулан өгч, суудалдаа

УИХ-ын гишүүн Л.Цог чуулганыг удирдаж байна

УИХ-ын чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байх хооронд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзаад ирэв. Энэ тухай Н.Алтанхуяг дарга хэлэхдээ “Д.Дэмбэрэл даргатай уулзлаа, маргааш бол бат анхдугаар чуулганд оролцоно” гэж хэллээ гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Ахмад настай Д.Дэмбэрэл гишүүнийг хүлээх шаардлагагүй, дахиад

10.00 цагт зарлагдсан чуулган эхлээгүй байна

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр 10.00 цаг Чуулганыг хуралдуулахаар зарласан ч одоогоор эхлээгүй байна. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг,   хуралдааныг даргалах Д.Дэмбэрэл нарт “10.00 цагаас Чуулганыг хуралдуул” гэсэн үүрэг өгсөн бөгөөд өөрөө чуулган дээр орж ирж үг хэлнэ гэсэн мэдээлэл байна.   Гэхдээ МАН-ын Бага хурал яг энэ цаг мөчид

СЕХ-нд шинэ баримт ирсээр байна

-ын сонгуулийн маргаантай тойргуудтай холбоотой гомдол, тайлбар, албан бичгүүд Сонгуулийн ерөнхий хороон дээр ирсээр байна. Сүүлийн байдлаар сонгуулийн 15-р тойрог буюу Увсын тойрогтой холбоотой зарим тайлбарыг тус тойргийн нарийн бичгийн дарга болоод гишүүдээс гаргажээ. Энэхүү бичгээрээ Сонгуулийн хуулийг илтэд зөрчсөн үйлдлүүдийг баримтжуулан тойргийн хорооны хуралд оруулсан хэдий ч хуралд оролцогчдийн

”Түгжил”-ийн түгжээ

Ардчилсан нам сонгуулиар “олуулаа” болж чадсан ч хуулийн дагуу олонх болж чадсангүй. Олонхи болохын тулд 39 төлөөлөгчөө -ын гишүүн болгосон байх учиртай. Иймд ирэх дөрвөн жилд сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэл, цөөнгүй “түгжээ”-тэй учрахаас аргагүйд хүрч буй бололтой. Ялагдсан намын зүгээс хийсэн эхний түгжээ УИХ-ын даргыг сонгоход гарч ирсэн бөгөөд

Чуулганы хуралдааныг 15.00 цагт зарлав

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдсаар байгаа учир 11.00 цагаас товлоод байсан анхдугаар чуулган гацаанд орлоо. Иймд үдээс хойш 15.00 цагаас хуралдуулахаар зар тараагаад байна. Маргааш бага хурал нь болох гэж буй МАН-ын бүлгийнхэн УИХ-ын чуулганаас өмнө бага хурлын асуудлаа хэлэлцээд парламент гацаахыг юманд бодохгүй байгаа бололтой.                   

1996 оны МАХН-ын бойкот давтагдаж, чуулган гацаанд орлоо

2012-2016 оны парламентын анхдугаар чуулган дахин завсарлалаа. Учир нь өнгөрөгч баасан гарагт анхдугаар чуулганы товыг зарлаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч УИХ-ын даргад З.Энхболдыг томилох тухай асуудлаар МАН-д албан ёсоор бичиг ирүүлээгүй, эл асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, зөвшилцөөгүй  гэх шалтгаанаар чуулган хуралдах боломжгүй болов. Энэ үйл явцыг харахад 1996 онд

УИХ гурван дэд даргатай байна

Шинэ парламент гурван дэд даргатай байхаар болж байна. Учир нь УИХ-д МАН, АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн гурван намын бүлэг байгуулагдаад байгаа юм. Гурван намаас нэг нэг хүнээ УИХ-ын дэд даргад томилуулах хуулийн зохицуулалт байдаг. МАН-аас УИХ-ын дэд даргад М.Энхболдын нэрийг дэвшүүлэхээр болсон бол АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс хараахан дэд

С.Баярын өрөөнд Ч.Улаан

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өөрийн гэсэн өрөөтэй болж төвхнөөд байна. Зарим нэгээс нь дурдвал УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордны хоёрдугаар давхар, хуучнаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогтын өрөөнд төвхнөсөн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөрвөн давхрын 411 дугаартай, өмнө нь Баян-Өлгий аймгаас сонгогдож парламентад сууж байсан Х.Жекейгийн өрөөнд оржээ. С.Ганбаатар