Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор (1883-1931) юм. Ард олонд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэрбээр Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1883 онд төржээ. Түүний биеийн өндөр болоод бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө их байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байсны 2 нь охин