Говь-Алтай аймгийн Засаг дарга Бямбажав хүндэтгэх шалтгаанаар өөрийн ажлаа хүлээлгэн өгснөөр Амгаланбаяр гэгч нөхрийн аймгийн засаг ноён болох зам нь тавигдсан аж. Гэвч энэ томилгоо нь тун хуудуутай болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Амгаланбаяр Говь-Алтай аймагт тоотойхон очиж байснаас хэтрэхгүй бөгөөд түүний улс төрийн карьер нь тун ч нимгэн.