АНУ-ын санхүүгийн  үйлчилгээ үзүүлдэг “Американ экспресс” компани  хоёр орны хооронд зөрчил байгаа ч  эх оронд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг  БНХАУ-аас авсан гэж “Ройтерс” агентлагаас мэдээлжээ.Энэ компани БНХАУ-д зээлийн картны үйлчилгээ эрхлэх анхны гадаад компани болж байгаа аж. БНХАУ-д байдаг бүх зээлийн картны үйлчилгээг орон нутгийн компаниуд эрхэлдэг юм байна.