Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн  зургаан дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа нэлээд зөрчлүүдийг  илрүүлсэн байна. Тухайлбал, Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол,