ЭЕШ-ын үеэр хүүхдийн дээрээс салхивч унаж гар хөлөө зүсүүлжээ

index67Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн  зургаан дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа нэлээд зөрчлүүдийг  илрүүлсэн байна.
Тухайлбал, Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол, Политехник коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч  хүүхдийн гар зүссэн. УБ-Эрдэм дээд сургууль дээр 2 материал дутуу ирсэн, ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол, лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай ирсэн, мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан зэрэг зөрчлүүд гарсан байна.

Мөн сургууль, эцэг эхийн зүгээс хайхрамжгүй хандаж шалгалт өгөх дээд сургуулийн байрыг сайн хэлж, автобус унааг зааж, өгөөгүйгээс хүүхдүүд төөрч будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 3.6-д заасан материалуудаа дутуу бүрдүүлж ирснээс  шалгалтаасаа хоцрох үзэгдэл их байна.
Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн 6 дүүргээс 400 гаруй төгсөгчид шалгалтандаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг ч  анхаарч үзэх шаардлагатай юм.
Цаашид Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг  хүүхдийн эрхийг дээдэлж, сургалтын зориулалтын гэрэлтүүлэг, агааржуулагчтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байранд зохион байгуулах шаардлагатай байна.

URL:

Сэтгэгдэл бичих