Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд нийслэлийн замын цагдаагийн албан хаагчид, дүүргийн татварын хэлтсийн ажилтан нар хамтран хяналтын цэг болон хөдөлгөөнт байдлаар уулзвар, замд хуулийн хэрэгжилтийн хангалтад хяналт тавин ажиллаж