Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ньюс” компанийн дэргэдэх “Скай” телевизийн ажилтнуудыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан гэж пүрэв гаригийн шөнө гурван залуу, нэг эмэгтэй орж ирэн зодож гэмтээсэн байна. Тэд УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцэж, тус телевизийн байр руу дайрч орсон аж.