Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү кино найруулагч Чингүүн, залуу жүжигчин Г.Сэлэнгэ нарын хурим саяхан болж өнгөрлөө. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд хуримаа хийж, албан ёсоор айл өрх болцгоожээ. Урлагийн гэр бүлээс мэндлэн гарсан хосын хуримын хүндтэй гэрчээр мөн кино урлагийн салбарын уран бүтээлч, жүжигчид болсон байв.