Шинэхэн Төрийн соёрхолттой уулзахаар Эх нялхсын эмнэлгийн хойд талын Хашчулууны гудамжинд очлоо. Ярилцагч маань ч их чухал ажил амжуулж яваа бололтой хоёр цаг хэртэй гадаа хүлээлгэж байна. Хоёр цаг өнгөрсний дараа нэг их яарсан шинжгүй уужуу, тайван алхалсаар шавилхан биетэй ярилцагч маань гарч ирлээ. Улаан зангиа, хар хослол донжтой гэгч