Инээдтэй онигоо

de9d4a45880047b4big

00 өрөө
Залуухан бүжигчин бүсгүй вокзал дээр суудал хүлээж байна гэнэ. Тэгснээ цагаа дэмий алдахгүйн тулд бүжгээ давтаж, олны нүдэн дээр үсэрч харай, эргэх зэргээр бүжгээ давтаж эхлэв. Гэтэл нэгэн настайвтар эмэгтэй дөхөж ирснээ нэлээд санаа нь зовсон байртай:
-Ээ, охин минь дээ, намайг дагаад ир, би 00 өрөө хаана байдгийг чамд заагаад өгье, хөөрхий минь гэж шивнэсэн гэдэг.

***

Төрсөн өдөр
Автобус
-Хөөе, эмэгтэй та буух уу?
-Yнэ л буудах байхдаа
-Тэгвэл гарах гэж байна уу?
-Нөхөрт л гардаг байх даа.
-Тэгвэл өнхөрөх гэж байна уу?
-Дөнгөж төрсөн хүүхэд өнхөрч гардаг байхдаа
-Тэгвэл төрсөн өдрийн баярын мэнд хүргэе гэсээр нэг эрэгтэй хүн нөгөө хүүхнийг өнхөртөл өшиглөж унагаачихаад буугаад явчихжээ.

***

Төрөлт
Зурагтаар хүн амын дундаж төрөлтийн асуудлыг хөндсөн шууд нэвтрүүлэг явж байна. Ингээд студид цугласан хүмүүс үзэл бодлоо солилцсоны дараа тусгайлан бэлдсэн видео материал үзэхээр болтол оператор нь андуураад өөрийнхөө үзэж байсан порно киног тавьчихаж. Мэдээж хэрэг бүгд балмагдан хэдэн минут байснаа гэнэт ухаан орж нөгөө киног дор нь таслажээ.Yүний дараа шууд нэвтрүүлэг хийж байсан студи руу баахан хүмүүс утасдаж байна гэнэ.
-Ёстой завхарсан юм. Танайх наад зураглаачаа нэн даруй халах хэрэгтэй.
-Та нар ямар ичдэггүй хүмүүс вэ? Найруулагчийг чинь хэн гэдэг юм бэ? Би хэлдэг газар нь хэлж байгаа ажлаас нь халуулна даа….
Энэ мэтээр нэлээд хэдэн хүн утасдасны дараа нэг нэлээд халамцуу байрын хүн залгаж
-Хар малуудаа та нар хүн амын дундах төрөлтийн асуудал битгий хэл, хүүхэд яаж хийдгийг ч мэддэггүй юм байна ш дээ. Тэр жүжигчингээ бэлгэвчээ тайл гэж хэлээч гэж заасан гэдэг.

***

Төлбөр
-Эмчээ та одоо манайд ганц удаа ирж намайг үзсэн байж хоёр удаа ирсэн гээд нэхэмжлэл ирүүлээд байхаараа яадаг юм бэ?
-Юу нэг удаа гэж би танайд малгайгаа мартчихаад эргэж ирж авсныг та санаж байгаа биз дээ?

***

Тохой
Хүн дүүртэл чихсэн троллейбус.

-Хөөе эмэгтэй нуруу руу тохойлдохоо болиоч ээ!

-Энэ чинь тохой биш миний өгзөг мэдэв үү чи!

-Пээ, аягүйтвэл нүд сохлох айхтар өгзөг байна даа…

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих